“ЭРСДЭЛЭЭС ИРЭЭДҮЙГЭЭ АВАРЪЯ” АЯНД ОРОЛЦСОН СУРГУУЛИУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЖЭЭ

A- A A+
“ЭРСДЭЛЭЭС ИРЭЭДҮЙГЭЭ АВАРЪЯ” АЯНД ОРОЛЦСОН СУРГУУЛИУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлээс ирээдүйгээ аваръя” аяныг зохион байгуулсан. /Өмнөх мэдээг үзэх/

Тус аянд аймгийн ерөнхий боловсролын нийт 26 сургууль хамрагдаж,  идэвхтэй оролцсон байна. Тиймээс сурагч болон тэдний эцэг эх, багш ажилчдад үр дүнтэй ажил, арга хэмжээг зохион байгуулсан дараах 3 сургуулийг шалгаруулж, шагнаж урамшуулжээ.

“Тэргүүн” байранд Хэрлэн сумын 8 дугаар сургууль, “Дэд” байранд Хэрлэн сумын 2 дугаар сургууль, “Гутгаар” байранд Халхгол сумын ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарсан байна.